Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

1993-11-02, Улаанбаатар78

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага дахь үйлдвэрчний эвлэлийг бүртгэх бэлтгэлийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор хангахыг Засгийн газарт даалгасугай.

2.

"Дүрэм батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр зарлигийг Монгол Улсын Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ