Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Дэд хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Дэд хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Дэд хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай

1993-11-11, Улаанбаатар82

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүний эрхийн дэд хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: 4/Р.Гончигдорж

1/Ж.Бямбадорж

5/С.Зориг

2/Х.Володя

6/С.Төмөр

3/Г.Ганболд

7/Ц.Элбэгдорж

2.

Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх дэд хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/Ж.Болдбаатар

4/Г.Зуунай

2/А.Ганбаатар

5/М.Зэнээ

3/С.Зориг

6/Ж.Норовсамбуу

3.

Улсын Их Хурлын 1993 оны 66 дугаар тогтоолын 1 дэх заалт, 67 дугаар тогтоолын 1 дэх заалтад заасан дэд хороодын бүрэлдэхүүнийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.

Энэ тогтоолыг 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ