Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилох, цэцийн орон тооны гишүүнээр ажиллуулах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилох, цэцийн орон тооны гишүүнээр ажиллуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилох, цэцийн орон тооны гишүүнээр ажиллуулах тухай

1993-11-18, Улаанбаатар86

Монгол Улсын Үндсэн хуулийн жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын дээд шүүхийн санал болгосноор Суурийн Жанцанг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лэгцэгийн Баасанг цэцийн орон тооны гишүүнээр ажиллуулсугай.

3.

Энэ тогтоолыг 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ