Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Айлчлалын дүнгийн тухай

УИХ-ын тогтоол

Айлчлалын дүнгийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Айлчлалын дүнгийн тухай

1993-01-26, Улаанбаатар13

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Б.Н.Ельциний урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийсэн тухай мэдээллийг сонсоод Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Оросын Холбооны Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хийсэн албан ёсны айлчлалын дүнг сайшаасугай.

2.

Уг айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороод, Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ