Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-02-08, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээг 1993 оны 4 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуульд Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрийг нийцүүлэх; 2/Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг хуульд заасан журмын дагуу боловсруулан гаргах.

ДАРГА Н.БАГАБАНДИ