Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сонгууль, нам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

1993-02-18, Улаанбаатар25

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явуулахаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ