Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Шүүгчийн орон тоо батлах тухай

УИХ-ын тогтоол

Шүүгчийн орон тоо батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2013-01-23.

Шүүх, прокурор

Шүүгчийн орон тоо батлах тухай

1993-06-21, Улаанбаатар45

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь дэд хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүх байгуулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэл, Дархан, Эрдэнэт хот дахь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, сум болон сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ