Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-07-09, Улаанбаатар58

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Байнгын хороод болон гишүүдээс гаргасан санал, дүгнэлтийг харгалзан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай:

1/

төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох замаар төсвийн алдагдлын харьцангуй хэмжээг хадгалах чиглэл баримтлан зайлшгүй нэмэгдэж гарах зарим зардлыг санхүүжүүлэх;

2/

Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийн биелэлтийн явцын талаар энэ оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд илтгэх;

2.

Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсвийн хууль, 1993 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх тухай хуулийн биелэлт болон төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлд хяналт тавьж, Улсын Их Хурлын гишүүдийг эдгээр асуудлын явцын талаар мэдээллээр хангаж байхыг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо /А.Базархүү/-нд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ