Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1993 › Хүний эрхийн дэд хороо байгуулах тухай

УИХ-ын тогтоол

Хүний эрхийн дэд хороо байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүний эрхийн дэд хороо байгуулах тухай

1993-07-16, Улаанбаатар66

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1993 оны 82 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангах, энэ тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, холбогдох асуудлыг Хууль зүйн байнгын хороонд бэлтгэж оруулах үндсэн үүрэгтэй байхаар тогтоосугай.

3.

Р.Гончигдоржийг Дотоод асуудлын байнгын хорооны, С.Зоригийг Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ