Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

1994-11-01, Улаанбаатар76

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1996 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

1/

хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлэх;

2/

НҮБ-ын Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн конвенцид нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

2.

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан шинээр батлан гаргах шаардлагатай хуулиудын төслийг 1996 онд багтаан боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ