Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Журам батлах тухай

УИХ-ын тогтоол

Журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Журам батлах тухай

1994-01-13, Улаанбаатар12

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурал дахь намын бүлгийн төсөвт зардлыг зарцуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хороонд даалгасугай.

3.

Энэ тогтоолын дагуу хийх тооцоог 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гүйцэтгэхээр тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ