Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

1994-01-15, Улаанбаатар18

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Раздакын Сандалхан, Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдаар Бямбын Жигжид нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 1994 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ