Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Норматив тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Норматив тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2004-05-12.

Норматив тогтоох тухай

1994-12-05, Улаанбаатар86

Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоос нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх нормативыг тухайн жилийн нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлогын 2,0 хувиар тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ