Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › 1995 онд олборлох, Төв банкинд худалдан авах алтны хэмжээг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

1995 онд олборлох, Төв банкинд худалдан авах алтны хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

1995 онд олборлох, Төв банкинд худалдан авах алтны хэмжээг тогтоох тухай

1994-12-05, Улаанбаатар87

Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын хэмжээгээр 1995 онд олборлох алтны дээд хэмжээг 3140 кг-аар, Төв банкинд худалдан авах алтны доод хэмжээг 3140 кг-аар тус тус тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ