Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Сум байгуулах тухай

УИХ-ын тогтоол

Сум байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Сум байгуулах тухай

1994-05-06, Улаанбаатар34

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хөвсгөл аймгийн Ханх хороог татан буулгаж, тус хорооны нутаг дэвсгэрт Ханх сум байгуулж, төвийг нь "Турт" гэж нэрлэсүгэй.

2.

Дорноговь аймгийн Замын-Үүд хороог татан буулгаж тус хорооны нутаг дэвсгэрт Замын-Үүд сум байгуулж, төвийг нь "Борхойн тал" гэж нэрлэсүгэй.

3.

Хөвсгөл аймгийн Ханх сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталж, дээрхи сумдыг байгуулсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Сайншанд сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

4.

/Энэ хэсгийг Улсын Их хурлын 1994 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

5.

Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 88, 91, 261 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ