Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай

УИХ-ын тогтоол

Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай

1994-06-09, Улаанбаатар46

Банкны хуулийн 7 дугаар зүйл, Монголбанкны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"5000 төгрөг", "10000 төгрөг"-ийн мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Гүйлгээнд гаргах мөнгөн тэмдэгтийн нөөц бүрэлдүүлж байх зорилгоор батлагдсан загвар, тодорхойлолтын дагуу мөнгөн тэмдэгт нэмж хэвлүүлж байх эрхийг Монголбанкинд олгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ