Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай

1995-01-02, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ард түмний өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэх зарчмыг үндэслэн хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай тус Улсын Засгийн газарт мэдэгдэж дипломат харилцаа тогтоох талаар хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ