Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Алт цэвэршүүлэх, хадгалуулах, борлуулах тухай

УИХ-ын тогтоол

Алт цэвэршүүлэх, хадгалуулах, борлуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Алт цэвэршүүлэх, хадгалуулах, борлуулах тухай

1995-01-02, Улаанбаатар3

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өөрийн нөөцөд хадгалагдаж байгаа мөнгөжөөгүй алтнаас 1100,0 килограмм алтыг олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлэх, үнэ тааламжтай үед борлуулж валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэхийг Монголбанк /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ