Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Замын хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Замын хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүүТээвэр, зам

Замын хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995-01-09, Улаанбаатар7

Замын хураамжийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/замын хураамжийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Замын хураамжийн тухай хуульд нийцүүлэх; 2/замын хураамжийг замын санд төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журмыг 1995 оны 2 дугаар сард багтаан баталж, хуулийг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж мөрдүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ