Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мэдээлэл, харилцаа холбоо

Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995-12-11, Улаанбаатар86

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Харилцаа холбооны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/харилцаа холбооны салбарын бүтэц, зохион байгуулалтыг 1996 оны 1 улиралд багтаан Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлэх; 2/харилцаа холбооны талаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хуульд нийцүүлэх, холбогдох журмуудыг 1996 оны II улиралд багтаан гаргах.

ДАРГА Н.БАГАБАНДИ