Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Төрийн хяналт шалгалтын тухай

УИХ-ын тогтоол

Төрийн хяналт шалгалтын тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай

1995-05-01, Улаанбаатар25

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн хянан шалгах хорооны дарга, гишүүнийг томилуулах тухай асуудлыг 1995 оны 5 дугаар сард багтаан Улсын Их Хуралд оруулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хороонд даалгасугай.

2.

Төрийн хяналт шалгалтын талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын болон Засгийн газрын байгууллагын шийдвэрийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 7 дахь хэсэгт заасан нэгдсэн болон нийтлэг журмыг 1995 оны 7 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ