Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1995 › Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995-05-04, Улаанбаатар24

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улс "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай" 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих гаалийн хяналт, эдгээр зүйлийг ашиглан худалдаа, аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн байгуулж байгаа олон улсын гэрээнд тавих хяналтыг зохион байгуулах; 2/конвенцийн Есдүгээр зүйлд заасан Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны байгууллагын гүйцэтгэх үүргийг холбогдох байгууллагад хариуцуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ