УИХ-ын тогтоол
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2002-11-07.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай
1995-07-03, Улаанбаатар41
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
I.Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа болон түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг хавсралт ёсоор баталсугай. 2.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай болон яамд, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгах улс төрийн болон төрийн тусгай албан тушаалын зэрэглэл тогтоохыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ