Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1996-10-31, Улаанбаатар55

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Төрийн дээд шагналын тухай" Монгол Улсын хуулийн төсөлд улс орны хөгжлийн шинэ нөхцөл байдал, төрийн дээд шагнал олгодог үндэсний уламжлалыг бүрэн харгалзаагүй байна гэж үзэж уг төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаасугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ