УИХ-ын тогтоол
Прокурорт нэмэгдэл олгох журам батлах тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Прокурорт нэмэгдэл олгох журам батлах тухай
1996-10-31, Улаанбаатар58
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт болон 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Прокурорт албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар; “Прокурорт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Эрдмийн зэрэг, цолтой прокурорт эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгохдоо Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг баримталж байхаар тогтоосугай.
Прокурорт албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоход шаардагдах зардлыг прокурорын байгууллагын жил бүрийн нэгдсэн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ