Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Хилийн зааг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Хилийн зааг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Хилийн зааг тогтоох тухай

1996-11-15, Улаанбаатар66

“Алтанбулаг” эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг эхлэх үүднээс Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Алтанбулаг” эдийн засаг, худалдааны чөлөөт бүс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор 500 га талбай бүхий газар нутагтай байхаар тогтоож, хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ