УИХ-ын тогтоол
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
1996-11-29, Улаанбаатар69
Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105, 146, 1996 оны 100 дугаар тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэн Д.Циен, Л.Дашзэвэг, Х.Загд, Д.Дашдаваа, Т.Батсүх нарын гомдлын талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн "б", "в", "г", "д" заалт болон 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсүгэй.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн "а", "е", "ж" заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ