Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэх тухай

1996-12-12, Улаанбаатар75

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг Үндсэн хуулийн өдөр буюу 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар тэмдэглэхээр тогтоосугай.

2.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

3.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг улсын комисст даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ