Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр батлах тухай

УИХ-ын тогтоол

Байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр батлах тухай

1996-12-13, Улаанбаатар77

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өөрсдийнх нь хүсэлтээр Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээс Ринчиннямын Амаржаргалыг, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс Норовын Алтанхуягийг тус тус чөлөөлсүгэй.

2.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр Норовын Алтанхуягийг баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ