Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1996-12-26, Улаанбаатар79

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хувьтөгөлдөр, Д.Энхбаатар нараас Улсын Их Хуралд 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өргөн барьсан "Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ