Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Гаалийн болон Гаалийн тарифын тухай

УИХ-ын тогтоол

Гаалийн болон Гаалийн тарифын тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Гаалийн болон Гаалийн тарифын тухай

1996-05-20, Улаанбаатар31

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын нийгэм-эдийн засаг, улс төр-эрх зүйн өөрчлөлт шинэчлэлтийн цаг үеийн шаардлагыг харгалзан зах зээлийн харилцаанд шилжих үеийн гаалийн байгууллагын тогтолцоог шинээр буй болгох, гаалийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газарт даалгах нь:

1/

Гаалийн болон Гаалийн тарифын тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор авах

2/

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гаалийн тарифыг энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх.

▼M 1997-04-182.

Гаалийн шинэ тариф батлагдан мөрдөгдөх хүртэлх хугацаанд эм бэлдмэл, цахилгаан эрчим хүчний гаалийн татварын хувь хэмжээг 100 хүртэл хувиар бууруулах эрхийг Засгийн газарт олгосугай.

Энэ заалтыг 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “БНМАУ-ын Гаалийн хуулийг дагаж мөрдөх тухай” БНМАУ-ын Бага Хурлын 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ