УИХ-ын тогтоол
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
1996-07-19, Улаанбаатар5
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдаар Мэндсайханы Энхсайханыг томилсугай.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг 1996 оны 7 дугаар сарын 19-ний дотор, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай саналаа 7 дугаар сарын 23-ны дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханд даалгасугай.
Монгол Улсын шадар сайд, сайд нар Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэж байхаар тогтоосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ