Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

1996-08-01, Улаанбаатар26

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өөр албан тушаалд шилжиж байгаатай холбогдуулан Намсрайн Ринчиндоржийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэхүү тогтоолыг 1996 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ