Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

УИХ-ын тогтоол

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай

1996-08-29, Улаанбаатар33

Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

▼M 2003-12-181.

/Энэ заатыг 2003 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.

”Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-өөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиох, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулах талаар идэвхтэй ажиллахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний харьяа орон нутгийн салбар комиссуудад даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ