Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Саналын хуудасны загвар батлах тухай

УИХ-ын тогтоол

Саналын хуудасны загвар батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2000-08-31.

Саналын хуудасны загвар батлах тухай

1996-08-30, Улаанбаатар36

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг 1 дүгээр хавсралтаар, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолыг 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ