Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1997-10-31, Улаанбаатар84

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Р.Сандалхан, С.Төмөр нарын санаачлан 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн агуулга нь 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдсан тул уг хуулийн төслийг цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ