Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

УИХ-ын тогтоол

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

1997-11-13, Улаанбаатар85

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ү.Наранцэцэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ