Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Тогтоолын төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тогтоолын төсөл буцаах тухай

1997-11-13, Улаанбаатар86

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 1997 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн боловсруулалтад Засгийн газар судалгаа, үндэслэл, тооцоо муутай хандсан, Улсын Их Хурлаас тогтоолоор өмнө өгсөн үүргийг биелүүлэх талаар ажиллаагүй байна гэсэн үндэслэлээр “Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 65 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ