Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1997-11-20, Улаанбаатар89

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл нь одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн зохих зүйлтэй давхардаж байгаа тул энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагагүй гэж үзэж төслийг хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ