Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сонгууль, нам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай

1997-02-28, Улаанбаатар20

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 1997 оны 5 дугаар сарын 18-ны өдөр явуулахаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг 1997 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ