Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааг сунгах тухай

УИХ-ын тогтоол

Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааг сунгах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааг сунгах тухай

1997-04-11, Улаанбаатар23

1992 онд байгуулагдсан Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж дуусах хүртэлх хугацаанд сунгасугай.

2.

Энэ тогтоолыг 1997 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ