Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Тогтоолын төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тогтоолын төсөл буцаах тухай

1997-05-02, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын даргын 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн гишүүдээс ирүүлсэн тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулах чиг үүргийнхээ дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан байна гэж үзэж уг тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ