Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай

УИХ-ын тогтоол

Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай

1997-05-02, Улаанбаатар32

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэглэхээр тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ