Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1997 › Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 1997-10-22.

ХөдөлмөрШүүх, прокурор

Шүүгчдийн цалингийн хэмжээ тогтоох тухай

1997-06-05, Улаанбаатар38

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цалингийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ