Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ан агнуурын тухай хуульд нэмэлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

1998-10-09, Улаанбаатар107

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Халиун бугыг агнах, ашиглахтай холбогдуулан Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Ан агнуурын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

2.

Халиун бугыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үндэсний хөтөлбөрийг 1998 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ