УИХ-ын тогтоол
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай
1998-01-08, Улаанбаатар5
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтыг 1 дүгээр хавсралт, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Энэхүү тогтоолоор баталсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны нэр төрлийг нарийвчлан гаргаж, Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн кодод оруулан батлах эрхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т олгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ