Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Ж.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай

УИХ-ын тогтоол

Ж.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Ж.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай

1998-01-15, Улаанбаатар11

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

▼M 2006-04-201.

Монгол Улсын төрийн тэргүүн агсан Ж.Батмөнхийн эхнэр Авирмэдийн Дариймаад дараахь тэтгэмж, тусламж олгохоор тогтоосугай:

1/

ахуй хангамжид нь зориулж өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны хөлс /халаалт, ус, СӨХ, кабель гм/, цахилгааны болон гэрийн утасны нийт төлбөрийг төрөөс олгох;

2/

сар тутам сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох;

3/

биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж 5 сая /таван сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.

Дээрх 1 дэх хэсгийг 2006 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолоор өөрчлөн найруулсан

/Энэ хэсэгт 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.

Энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг төсвийн зохих хэсгээс жил бүр гаргаж байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 1998 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ