Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
1998 ›
Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай
УИХ-ын тогтоол
Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай
1998-12-03, Улаанбаатар124
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.
Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг 1999 оны 7, 10 дугаар сард Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
ДАРГА Д.ГАНБОЛД