УИХ-ын тогтоол
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1998-01-22, Улаанбаатар20
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай: 1/ одоогийн хэрэгжүүлж буй төсөлд 2000 онд багтаан нөхөн үнэлгээ хийлгэх арга хэмжээ авах; 2/ Засгийн газар, яамдын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцүүлэх.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ