Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Ажлаас чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ажлаас чөлөөлөх тухай

1998-12-21, Улаанбаатар129

Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ